Зөв бодол, зөв яриа, эерэг бүхэн номын хурим блогт буй

Өөийнхөө оюун бодролын хүч хийгээд сэтгэлийнхээ тэнхээг дээшлүүлэхэд тус болохуйц хэдэн зөвлөгөө дурдъя: Оюун сэтгэлээ салхинд хийсэх цаас лугаа бүү хийсгэхтүн. Сэтгэл оюунаа тогтоон тунгаагтун. Нэгэнт сэтгэл оюунаа төвлөрүүлсэн бол бүү алмайрагтун. Ажил хөдөлмөртөө өглөө гишгэхдээ алхаагаа тоологтун. Хэдийгээр энэ нь төвөгтэй авч сэтгэл оюун тань сэрж мэдрэх болно. Удаж төдөлгүй оюун сэтгэхүй тань нэвт үлээж шуурах салхи үгүй булан тойхойд буй лааны гал мэт алгуур тайван болох ажгуу.
Бэрх төвөгтэй хүнд нөхцөлтэй учирахдаа та шантарч мохоод хэрэг болгож сэтгүүл сонин уншмаар, хэн нэгэнтэй дэмий яриа дэлгэмээр, амарч тухалмаар болох ахуйд бүү назгайрагтун. Удаж төдөлгүй оюун бодол тань улмаар төвлөрөх болно. Аугаа их физикч Исаак Ньютон нэгэнтээ хүмүүст ямар нэгэн ашиг тусаа өгсөн бол хичээнгүй тууштай оюун бодролын үр дүн биеэ хичээсэн буй. Исаак Ньютонд олон цагаар тайван амгалан хөдөлгөөнгүй сууж таатайханаар бодож ажгуу. Тэр бээр энэхүү чанарыг өөртөө бий болгож чадсан ахуй та ч бас буй болгож чадаа ажгуу.
Блогийн нүүр » Амьдрахуй ухаан сургаалаас
2009-11-07 21:38:07
1. Бага унтаж бай. Ингэх нь таны амьдралыг илүү өргөн хүрээтэй, үйлсийг тань үр өгөөжтэй болгоно.
2. Ихэнх хүмүүс 6 цагийн нойр авах нь биеийн эрүүл мэндэд хүрэлцэхүйц бөлгөө. Хорин нэгэн хоногийн туршид хэвийнхээсээ нэг цагийн өмнө босож дадал зуршил болгох нь зүй. Олон цагаар унтаж хэвтэх биш харин багахан цагийн туршид илүү бат бөх нойрсох нь чухал хэмээхийг сана! Таны ажил амьдралд үнэнхүү туйлаас чухал хэрэгтэй байж болох бүтэн 30 цаг хар аяндаа буй боллоо хэмээн төсөөлөөд үздээ.
3. Өглөө бүр ихээхэн цагийг дотоод сэтгэхүйгээ ариусгаж гэгээрүүлхэд зориулаад үзэхтүн. Гэрэлт хорвоогийн нэгээхэн өдрийг төсөөлөн зурж тогтоогоод, гэрэл гэгээ мэт үнэнхүү дээдийг гэгээн ном судраасуншин урьдах өдрийн тань үйлс зорилгын зам харгуйг засан залруулж байгаагаар төсөөлж сурахтун. Гүн аугаа их ном уншин гүйцэт төгс айлдвартай билэгийг санахтун. Энэ бүхнийг нам гүмхэн орчинд үйлдэж бүтээгээд тоост хорвоогийн тогтворгүй нэгээхэн өдөр таныг угтаж буйг санаж өөрийн оюун сэтгэхүйгээ хурцлаж эрч хүчээр сэлбэж буйгаа мэдрэхтүн. Долоо хоногтоо ганц удаа ч болов наран мандахыг харж үгүй бол хотоос зайдуухан цэвэр агаарт гарч байгалийн сайханыг бахдахтун. Ирж буй өдрийг гэрэл гэгээтэй байдал, сайн сайханаар угтана гэдэг дотоод сэтгэхүйгээ цоо шинээр сэлбэн шинэчлэхэд тань хамгаас дээдийн арга зам гэдэгт итгэхтүн. Үнэнхүү чухал үйл хэргээс хөндийрч үргүй жаалхан хэрэгт оролцохоос аль болох татгалзахтун. Би бээр үнэт үйл хийгээд, үлэмж дээд эрч хүчээ үр бүтээлтэй зарцуулж чадаж байна уу хэмээн өөрөө өөрөөсөө байнга асуухтун. Цаг хугацааг удирдаж сурахыг хичээх, хичээсэн нь цаглашгүй аугаа их амьдралыг удирдаж, суралгыг хичээсэн үг бөлгөө. Учир иймд өөрийн цаг хугацаан дор санаа зовохтун.
4. Гарынхаа бугуйд уян хатан туу уяад үз. Өөрийн оюун бодлынхоо эерэг цэнэг бүхнийг нэгэн цэгт төвлөрүүлж сөрөг талгүй бодролынхоо үед бугуй дахь туузнаасаа эрч хүчтэйгээр чангаар угзран үз. Тэсэшгүй хүчтэй өвдөлтийн үед сөрөг таагүй бодрол тань сарнин арилаад удаж төдөлгүй эерэг дулаахан таатайхан бодрол ухаан санаанд тань урган төрөхийг төсөөлөхтүн.
5. Гар утсаараа харилцахдаа элэгсэг дотноор хариу хэлж харилцагч хүмүүнээ хүндэтгэн үзэхтүн. Утсан харилцаан дор уян зөөлхөн занг эрхлэгтүн. Харилцагч этгээддээ өөрийн хүндэтгэл үзүүлхийн тулд та боссон ч болох биз. Энэ ч басхүү таны дуу хоолойны өнгөнөөс тод томруунаар мэдрэгдэх болно.
6. Бүхий өдрийн туршид та биднийг өөдрөг бодол санаа, үлэмж гайхалтай санаа бодол,санаа оноо олонтой дайран өнгөрөх нь буй. Та өөртөө хэсэгхэн цаас бас үзэг авч дээрх оновчтой онц сайхан санаа бодлоо эмх цэгцтэй бичиж авахтун. Орон гэртээ нүдэнд тусах газар дээрх үл ялигүйхэн цаасаа өлгөж тавиад цаг тутамд эргэн уншихтун. Оливер Уэкделл Холмсийн хэлсэн хүмүүний санаа бодол нь шинэ гэрэлт бодлоор үргэлж тэтгэгдэж өнгөрсөн хууч бодлоо эргэн буцах тавилан үгүй хэмээснийг санахтун.
7. Бүтэн сайны үдшийг гагц өөртөө зориулж дадал зуршил болгохтун. Шинэ долоо хоногийнхоо төлөвлөгөөг боловсруулахдаа уулзаж учрах хүмүүсийнхээ тухай улмаар энэхүү уулзалтаараа ямар үр дүнд хүрэхийгээ төлөвлөж далимд нь шинэ соргог ном бичиг үзэж харж, аялгуу зөөлөн тааламжтай ая дуу, хөгжим сонсож, тааваараа тухлан амрахтун. Энэ бүхэн таны ухаан бодролыг цэгцлэж, түвшинээр төвхөтгөж ажилд тань тус дэмээ өгөх бизээ.
8. Таны үнэнхүү баталгаа ахул таны түмэн олонтой хэрхэн харьцаж буйн баталгаа бөлгөө. Мөн мөрдлөг тань болох ажгуу. Юун хэмээвээс энэ нь зөн олонтой мөн өөртөйгөө харьцаж буйгаар илэрхийлэгддэг ажгуу. Үүнд оюун бодролоо хэрхэн эмх цэгцтэй болгох аваас олон зүйл танд ил тодорхой болох бөлгөө.
9. Амжилтанд бус зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэгтүн. Сэтгэлдээ зохистой дуртай ажлаа хийж үр өгөөжөө өгөх үйлс бүтээхийг зоригтун. Алдар нэр хийгээд авах мянган зоосны тулд бүү хичээхтүн. Зүтгэвээс зөнгөөрөө өөрөө ирэх болно. Хорвогийн тогтолцоо ийм бүлгээ.
10. Өглөө эртлэн босоод ганцаархнаа толины өмнө таван хормын төдийд инээмсэглэхтүн. Бие мах бодид буй олон тооны эд эсийг инээд баясал идэвхижүүлдэг асан биш үү. Мөн эд эрхтний тэнцвэрийг тогтоодог бус уу. Инээд баясал нь адгуу амьдралын аугаа гайхамшигт эм нь бөгөө. 4 настай нялх балчих хүүхэд өдөрт 100 удаа инээж баясдаг бол нас бие гүйцсэн томчууд арай ядан гуйлгах нь холгүй гуравхан удаа муухан мушийдаг бүлгээ. Инээж баясаж сурахтун. Таны амьдрал таатай сайхан болноо.
11. Үдэш оройдоо ном бичиг үзэж хаж суухдаа лаа асаахтун. Лааны бүдэгхэн бүүдийсэн гэрэл гэр оронд тань урин зөөлхөн уур амьсгалыг авчирч ухаан бодолд тань таатай нөлөөлнө. Та гэр орондоо тавлаг тухтай орчныг буй болгохыг хичээхтүн. Ер бусын сайхан тансаг хөгжмийн эгшиг эгшиглүүлэн, уншиж үзэх дуртай сонин судар, ном өрж, хааяа хааяа ухаалаг дотно анд нөхдөө залж байхтун.
12. Оюун бодролоо төвлөрүүлэхийн тулд алхаж гишгэхдээ алхмаа тоолохтун. Энэ нь туйлаас ашигтай. Нэгэн алхмаар 6 алхаж, дараагийн 6 алхмаар амьсгалаа түгж, эргээд 6 алхахдаа уртаар гүн амьгалахтун. Та туршаад үз. Илтэд сэргэж, сэтгэл тань тогтоод түвшин тайван уужуу болно доо. Олонхи хүмүүс огтоос хэрэггүй дэмий хоосон бодол тээж явдгийг санахтун.
13. Үр өгөөжтэй бясалгаж сур. Оюун бодрол орчлон хорвоогоосоо ороо бусгаа эд бөгөөд огтоос нэгэн төвшинд тогтох нь үгүй бөгөөд мөчирөөс мөчир дамжин дүүлэх сармагчин мэт бөлгөө. Оюун сэтгэхүйгээ тогтоон барьж хязгаарлаж хашин сурах нь чухал ажгуу. Бясалгалыг өглөө 20 минут, үдэш 20 минутаар хийж сурвал танд гайхалтай сайхан үр өгөөжөө өгөх бөгөөд та бүүр 6 сарын туршид оролдоод үзэхтүн. Дорно дахины эрдэмт мэргэд бараг 5000 жилийн туршид нотолсоор ирсэн бөлгөө.
14. Төлөв түвшин байж сурахтун. Хүн сард дунджаар 30 минутыг амар тайван чимээгүй орчинд өнгөрөөдөг ажгуу. Үймж шуугилгүй намуухан аядуу доод тал нь 10 минут хөдөлгөөнгүй сууж сурахтун. Амьдралын хамгийн гол асуудал нь юу хэмээхийг тунгааж бодохтун. Амьдралд өөрийнхөө гүйцэтгэх үүргээ санахтун. Авиа үгүй дуугүй байх хэмээх нь үнэхээр алт бөлгөө. Зэн Буддизмийн их багшийн айлдсанчлан: сараалжин торыг тогтоож барьж буй сансар хорвоогийн орон зай мөнөөс мөн бөлгөө.
Оюун сэтгэл тань булчин шөрмөс мэт ажгуу. Уйгагүй дасгал суруулилалт хийснээр ухаан бодрол тань улам хүчтэй болох ажгуу. Анхандаа энэ бүхэн хүнд төвөгтэй авч улмаар тайтгаралыг олж таны зан суртахуунд тань нааштайгаар нөлөөлөх болно. Та өлсөж ундаассан тухайдаа идэх цагаа хүртэл тэвчихтүн.
Та бас сэтгэл оюунаа хүн зонтой уулзаж учирахдаа барьж сурахтун. Бага яригтун. Бүхий хугацааны туршид 60 хувьд нь сонсож, 40 хувьд нь ярьж дасахтун. Энэ нь таны алдар хүндийг өргөж та бас алив ухаарлаа цэцэн цэлмээгийг олж өдөр тутмын алив нэгэн хэрэгт зүйлд андаа сургаж болно доо. Таны бодлоор алдаж завхарсан хэн нэгний алдаа оноог нь шүүн хэн нэгэнтэй хов жив хөөцөлдвөл таслан зогсоохтун. Гомдоллож тунирхахаа болигтун. Амьдралыг өөдрөг үзэмжтэй, эрч хүчтэй, эрүүл зоригтой зорилготой болохыг хичээгтүн. Ингэвэл та хүн ардад хүчтэйгээр нөлөөлөх болно. Сөрөг таагүй бодлыг үлдэн хөөж эерэг тааламжтай бодлоор оюун сэтгэлээ цэвэрлэж байхтун. Эерэг нь эсрэгээ давамгайлах учиртай тул оюун сэтгэхүй тань улмаар алив сайн сайхныг эртнээс дадал зуршилтай болох бөлгөө.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: