Хамба лам Д.ЧОЙЖАМЦ: Учир шалтгааныг нь зөв олоогүй цагт хүнд айдас байна

 

                                           

Зөв бодол, зөв яриа, эерэг бүхэн номын хурим блогт буй

Гандан тэгчилэн хийдийн тэргүүн хамба Д. Чойжамц­тай ярилцсанаа хүргэе.


-Таныг лам болоогүй бол бөх болох байсан гэдэг юм билээ. Хэр барилддаг хүүхэд байв?

 -Монгол эрчүүд хүүхэд ахуй цагтаа барилдаж хүн болдог ард түмэн байлаа шүү дээ. Одоо хотжоод ямархуу болж байгааг сайн мэдэхгүй юм. Миний үеэс дээш барилдаагүй хүүхэд бараг байхгүй дээ. Арван жилийн сур­гуульд байхад хүнд жингийн хүүхэд ховор байдаг. Нэг ангид ганц хоёроос хэтэрдэггүй, одоо­гийнх шиг тарган цатгалан хүү­хэд бараг байдаггүй байсан. Тэмцээн уралдаан болоход намайг хүнд жинд оруулчихдаг. Тухайн үед ангидаа нилээд том биетай хүүхэд байсан. 70 гаруй килограмм жинтэй. Уг нь би бусад монгол хүүхдийн адил барилдах дуртай  хүү байлаа. Харамсалтай олон нийтийн өмнө гараад барилдахад жаахан төвөгтэй байдаг байсан л даа.  Барилдаанд гарахаараа ичдэг  байлаа. Тэгээд бөх бололгүй лам болсон.

-Танд гайгүй тоочихдог, дэмждэг бөх бий юу?

-Байлгүй яахав.  Б.Бат-Эр­дэнэ аваргыг хүндэлж явдаг. Яриа хөөрөө сайтай, ёс төртэй, буян нүглийг ялгаж чаддаг жудаг­тай шударга хүн шиг санагддаг. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх гээд сайхан бөх олон байна. Ер нь  монгол эр хүний цог хийморь, шинж чанарыг бөх хүнээс хардаг болов уу гэж боддог.

-Өөрөө эхээс хэдүүлээ вэ. Одоо хэнтэйгээ хамт байна?

-Ижийтэйгээ хамт байдаг даа. Эхээс хоёулаа.

-Ээж тань нас сүүдэр хэд  хүрч байгаа вэ?

-Ная шахаж яваадаа ээж маань.

-Таны нэрийг хэн  өгсөн бэ. Ямар утгатай юм бол?

-Дээр үеэс монгол­чуу­дын нэрийг лам хув­рагууд өгдөг байсан. Нутаг бүрт  сайн лам нар байдаг байсан. Миний нэрийг нутгийн сайн лам өгсөн гэнэ лээ. “Номын далай” гэсэн утгатай.

- Та Далай ламын шавь гэсэн шүү дээ. Хэдэн онд шавилж байсан бэ?

-Энэ тухайд онцгой, гойд зүйл байхгүй л дээ. Далай багшаасаа номлол, айлдвар олон авч байсан.

-Таны үеийнхэн гадагшаа сургууль соёлд явахад хэцүү байсан гэж ярьдаг. Та Энэтхэг рүү сургуульд явж байсан тэр үеийн дурсамжаасаа хуваал­цахгүй юу?

-Энэтхэгийн Дарамсала гэж Делигээс хойш таван зуун кило­мет­рийн зайд Ууланд байрладаг шашны сургууль бий. 1983 онд суралцахаар очиж байлаа. Түв­дүүдийн сургууль байсан боло­хоор заавал түвд хэл сурах шаардлагатай байсан. Тэнд байсан хүмүүс асуудаг байсан л даа. Та нар яаж хоёр гурван сарын хугацаанд яриад сур­чихав. Энд хоёр гурван жил болчихоод сайн ярьж чаддаггүй   хүн олон байна гэж. Яагаад гэхээр бидний хувьд өмнө зургаан жил Шашны сургуульд түвд хэл үзсэн байсан. Гэхдээ бичгийн хэл. Тиймээс сурахад дөхөмтэй байсан. Бурханы ном үзээгүй орчин үеийн Түвд хүнээс хамаагүй илүү байдаг.

-Сүүлийн үед манай оронд шашны сургууль олон болж байна. Таны хувьд Энэтхэг,  Түвдийн  сургуультай харь­цуулахад ямар төвшинд байна гэж боддог вэ?

-Манай шашны сургуулиуд орчин үеийн сургалт зохион байгуулж байгаа. Уламлжлалт сургалтыг  орчин үеийн хялбар­чилсан сургалт болгож явуулж байна. Уламжлалт сургалт гэдэг бол бидний үед бүх зүйлийг л зааж сургадаг байлаа. Одоо хялбарчилсан сургалт нь чухал суралцвал зохих зүйлүүдийг зааж байгаа. Энэ нь монголд зохисон сургалт юм болов уу  гэж бодож байна. Харьцуулбал сур­галтын чанар боломжийн гайгүй байгаа шүү.

-Та дэлхийн хичнээн ор­ноор явж байсан бэ?

-Гандан хийдийнхээ буянд олон газраар очлоо. Ер нь Азийн ихэнх оронд очиж байсан.

-Та манай уншигчидтай багынхаа хөгжилтэй дурсам­жаас хувааалцана уу?

-Би багадаа алиа хошин зантай хүүхэд байлаа. Сам­барын­хаа урд гараад зогсоход бүгд чимээгүй болно. Дараа нь намайг юм ярьж эхлэхээр инээж баясцгаадаг байсан. Сургуулийн дурсамж гэвэл олон байна. Ангиараа хамтарч концерт тог­лоно, дуулна, би бас хөгжим тоглодог байсан.

- Та аль сургууль төгссөн бэ?

-Наймдугаар ангиа нийс­лэлийн 22 дугаар сургуульд байсан.  Ес, аравдугаар ангиа 28-р сур­гуульд төгссөн. Манай  сургууль Улаанбаатар хотын тэргүүний сургууль байлаа шүү дээ.

-Та амар амгалан, дөлгөөн хүн шиг харагддаг.   Хэр айж цочдог вэ?

-Айж цочих юм байлгүй яахав хүн юм чинь. Төгс гэгээрэлд хүрээгүй л бол хүн бүрт айдас байна.Учир шалтгааныг нь зөв олоогүй цагт хүнд айдас байна.

-Одоогийн залууст нийг­мийн зарим хэсэг шүүмж­лэлтэй хандаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ. Таны бодлоор сай­хан эмэгтэй хүн, сайхан эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Ямар ч айл эмэгтэй хүнээрээ л үнэлэгддэг. Ороход сайхан айл байвал гэрийн эзэгтэйг нь хүнд­элнэ. Гэр орон нь замбараагүй, үр хүүхэд, нөхрөө цэвэр сайхан явуулж чадахгүй байгаа бол хүмүүс хүндлэхгүй хоол унд, архи дарс нэхдэг ч юм уу, ямар нэг байдлаар асуудал гарч байгаа харагддаг. Эр хүн ноён нуруутай ухаалаг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн ч ялгаагүй тийм байх хэрэгтэй. Би зарим зүйлийг гайхдаг юм. Гэр доторх хувийн асуудлаа цэгцэлж чадахгүй байж нэг л их улс төр ярьсан хүмүүс. Гэр бүлийн амьдралаа өөд нь татаж олигтой авч явбал улс орон дагаад хөгжинө. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ.

Уншигчдад хандаж та ерөөл хэлэх үү?

Бүгдээрээ эвтэй байж, нэг нэгнээ хүндлэн аливаа муу зүйлгүй сайхан амьдраарай гэж ерөөе.

Сэтгэгдэлүүд:

1. Энгийн үг | 2009-10-18 20:26:56
saihan yariltslaga unshlaa bayarlalaaa
2. SSunday | 2009-10-23 02:47:33
Гэрийн доторх хувийн асуудлаа цэгцлээгүй байж нэг л их улс төр ярьсан хүмүүс- Энэ үг таалагдлаа. Яг үнэн шд. Сайхан ярилцлага байна аа.
3. GAZ (зочин) | 2009-10-25 02:56:54
Mundag hvn shvvvvv amanjida bayarlalaa
4. molor | 2009-10-25 03:04:14
Ярих нэг хэрэг. Хийх бол бүр ч өөр хэрэг. Энэ хүнийг хэн гэдгийг мэдэх юм бна. Тэр уулзалтаас хойш хүндэтгэх сэтгэл төрөхөө больсон
5. Жиргээ | 2009-10-27 04:55:09
Amaa
Leo
Engiin ug ta 3, sumd suujee, sain bna, sain bna...
6. Жиргээ | 2009-10-27 04:57:10
xexexe,geriin asuudlaa tsegtselj chadaxgui bj uls tur yarisan ulsiig oilgodoggui ee gej.....

sxan l xelj, manai blogchdod ch baidag l uvchin...kkk
7. Энгийн үг | 2009-10-27 05:01:41
jirgee egch hehe tehh 2ahiigaa uruu tatchihsan shdee hehe

harin tehhh heleed yu gehev songuuliin uyeer yuu bolloo hehe

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

.