Бид өөрсдийгөө ер хайрладаггүй өрөөл бусдаар хайрлуулъя гэж л бодоод байдаг. Чи намайг хайрласангүй, чиний төлөө би ийм их юм хийлээ гээд л байдагнөөрийгөө хайрласан удаа ер байна уу?
Үгүй ядахад нэг удаа ходоодоо амрааж үзсэн үү? хөлдөө иллэг хийсэн үү? Зарим хүн хөлтэй эсэхээ ч сайн мэдэхгүй болдог. Мөнгө л бодоод байхаас биш хөөрхий миний муу хөл очъё гэсэн газарт минь пчуулж байна даа гэж бодоод анхаарал тавьдаг хүн ховор. Энэ чинь хайр шүү дээ. Биеийн чинь нэг газар өвчин үүссэн бол та анхааралгүй хаяжээ л гэсэн үг.
Хамгийн түрүүнд хэмжээгээ мэдэж идэх хэрэгтэй. Ходоодны хэмжээ таны биен дээр бичээстэй байгаа. Яг л хоёр гараа нийлүүлээд хумбайлгахад нэг удаа идэх хоолны хэмжээ болно. Хоёрдугаарт хэзээ идэх вэ гэдэг чухал. Өглөө өдөр хоол идвэл яах ч үгүй. Нар байгаа цагт юу ч идсэн бие чинь боловсруулж чадна.

Сэтгэгдэлүүд:
манай өвөө үргэлж 6 цагаас өмнө оройн хоолоо иддэг байж билээ тэрнээсээ ч болснуу 100 насласандаа
baraan yum bichsend sorry shoo
rush harin ih l baraan yum bichij dee
Сэтгэгдэл үлдээх: