Ажаа Гэгээнтэн: Нигүүлслийн их цэцэрлэгийн үрийг тарилцаарай.

Зөв бодол, зөв яриа, эерэг бүхэн номын хурим блогт буй

Миний бие 1950 оны төмөр бар жил Хөх нуурын Бэйс хошуунд монгол малчин ардын гэрт төрсөн.  Хоёр настай байхад минь 10-р Банчин Богд намайг 8-р Ажаа Рэнбүүчигээр тодруулсан юм. Амдо нутгийн аялгуунд “Ажиа” гэдэг нь “аав” гэсэн үг агаад миний анхны дүрийг Богд Зонховын эцэг байсан гэдэг.
Ингээд би Хөх нуурын орчимд, Богд Зонховын төрсөн газар Гүмбүмд хүргэгдэж хутагтаар өргөмжлөгдөн суух болсон билээ.

 

Гүмбүм хийд бол Богд Зонховын төрсөн газар бөгөөд зургаан том Шажны Хүрээлэнгийн нэг нь юм. Гүмбүм хийдэд хамба лам, эзэн лам гэсэн хоёр том суудал байх ба хамба ламыг эрдэм номд төгс боловсорсон мэдлэгтэй их лам нараас сонгодог юм. Харин эзэн ламаар нь Богд Зонховын аавын хойд дүрээр тодорсон хүн сууна.


Тийнхүү би багаасаа эзэн ламын өргөөнд залагдаж, тэнд өсөн торниж, ном эрдэм  сурч эхэлсэн билээ. Энэ үед би олон сайн багш нараар ном заалгаж байсны дотор Далай Богд, Банчинг Богдоос ч мөн ном хүртэх хувь заяатай байлаа. Тэр цагт манай нутагт бурхан шажны нарах ард түмнийг гийгүүлсэн, үнэхээр сайхан үе байсан юм. Удалгүй тэр жаргалын нарыг хар үүл бүрхэв. 1950-аад оны сүүлээр шажна өөрчлөлт хөдөлгөөн гарч, сүм хийдийг хааж, сүсэгтэн олон ард түмэн маань их зовох боллоо. Түүгээр зогсохгүй ба өлсгөлөн болж олон хүн үхэж үрэгдсэн.
1960-аад онд Соёлын хувьсгалын аймшигтай хар салхи бурхан шажин, ном соёлыг хийсгэн үгүй хийсэн юм.


Энэ хүнд бэрх цагт ч Жаяг багш, Цүлтэм Лхагсам багш нар маань хатуу чанга хяналт шалгалтаас эмээлгүй, өөрийн амь насыг үл хайхран, бурханы номоо надад үргэлжлүүлэн заасаар байлаа. Миний өчүүхэн мэдлэг хийгээд өдгөө хүртэл бурхан номдоо суралцсаар яваа минь энэ хоёр багшийн минь ач хэмээн би чин сэтгэлээсээ талархан дурсаж явдаг. өнгөрсөн сар жилүүдийг одоо эргэн дурсахуй далайн давалгаа шиг санагддаг юм. Соёлын хувсгалын үеэр бурхан шашнаа шүтэх эрхгүйгээр арван хэдэн жил харгалзагчийн дор хүнд хүчир ажил хийж зовлон үзлээ. 1990-ээд онд харин том ноён хэмээн өргөмжлүүлэн залагдлаа.

 

Эрх мэдэлгүй хоосон том “ноён” нэрийн дор эрх дураараа цаг нөгцөөж болох байсан боловч багш нарыхаа ивээлээр нутгийн ард түмэнд туслах ажлыг бага багаа амжуулж байлаа. Гүмбүмд Улаан Загалмайн Нийгэмлэгийг оруулж, нутгийн тосгодод гамшгийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлэх, хүүхдүүдэд зориулан сургууль босгох гээд өөрийн чадах чинээгээр хичээж байлаа.


Би урлагт маш дуртай учраас хийдийн захирагч байх хугацаандаа, танка, эрдэнэ дүлцэн мандалын олон үзэсгэлэн зохион байгуулсан юм. Ялангуяа архитектор, дизайны урлагт шимтдэгийн учир Богд Зонховын суваргыг сэргээн, Жаяг Рэнбүүчитэй хамтран гурван хэмжээст том Галзаарагчаагийн Мандал бүтээж байв. Бидний хийсэн шинэчлэл, нийгмийн халамжийн төслүүд болон урлагийн бүтээлүүлд Гүмбүмийн нэр хүндийг хурдтай өсгөснөөр мөргөлчид, сүсэгтэн олон олноороо ирэх болсон юм. Хамаг амьтны тусын тулд хэмээн бидний залбиран байж зорьсон үйл маань биелэлээ олж, 600 жилийн түүхтэй хийд дахин цэцэглэсэн юм. Үүнд миний бие ихэд баяссан бөлгөө.
Харамсалтай нь 1998 онд Банчин Богдын хойд дүрийн улс төрийн баахан будилаан гарч би Төвдийн орноо, Гүмбэм хийдээ орхин гарахаас өөр аргагүйд хүрсэн билээ. АНУ-д суурьшин, Калифорний мужийн Милл Валлей хотноо Төвдийн Нигүүлсэл, Оюуны Төвийн нээн ажиллууллаа. Тэнд би Бурханы номыг сонирхосон барууны иргэдэд Богд Зонховын Ламрим буюу  Бодь мөрийн зэргийн заах болсон. Мөн Буддын урлагийг сэргээн хамгаалахын тулд Галзаарагчаагийн Мандал бүтээснээ бид Дээрхий Гэгээтэнийг Төвдийн соёлын төвд залран Галзаарагчаагийн ном айлдах үед барьсан билээ. Гэгээнтэн  түүнийг Смитсонианы Хүрээлэнд бэлэглэсэн нь одоо ч тэндээ хадгалагдан буй. 2005 онд Дээрхийн Гэгээнтэн надаас Индиана мужийн Блүүмингтон хот дахь Төвдийн соёлын төв болон Гүмбүмийн Жамцэ Лин хийдийн удирдахыг хүссэн юм.

 

Гэгээнтэн, Буддизмыг Барууны ертөнцөд түгээхдээ Төдийн Амдо дахь Гүмбүм хийдийн жаягийг даган мөрдөж Төвд, Амдо нутгийн ард түмэнд зориулан соёлын үйл ажиллагаа явуулах, Монгол, Буриад, Халимаг, Тува дахь Буддизм хийгээд Буддын соёлын хадгалах, дэмжихийг чухалчлан захисан билээ.
Дээрхийн Гэгээнтэн хүсэлтийг хүлээн авч миний бие энд хүрэлцэн ирээд Төвд, Монголын соёлыг сурталчилах, Буддизмыг Баруунд танилцуулах ажил хийж байна. Ирээдүйд бид Төвдийн Соёлын Төвийг Буддын судлал бүхий сургууль болгон дэлгэрүүлж, мэргэд номын хураар оюунаа тэтгэдэг газар болгохоор төлөвлаж буй.

Та бүхэн энд Бодьсадын үрийг суулгаж, тэр үр цэцэглэн дэлгэрч Энэрэл Нигүүлслийн Их Цэцэрлэг болон дэгжих болтугай. 

 

эх сурвалж His Holiness The Dalai Lama The Lamp for The Path To Enlightenment, Bloomington, Indaina 2007

 

Сэтгэгдэлүүд:

Аан, ийм хүн байсийм ууу... анх удаагаа л дэлгэрэнгүй уншиж байна... баярлалаа. Аманжинка
2. amanjinka | 2009-10-03 00:45:43
өө зүгэээр дээ хө
3. Nyamka | 2009-10-03 00:55:44
Сайна уу хө margaash temtseenteishdeee irne biz dee.
4. amanjinka | 2009-10-03 00:57:30
БИ НЬ ХӨ ЕВРОПА Д Ш ДЭЭ ХЭ ХЭ
5. Egel1n | 2009-10-03 04:34:29
Сайхан нийтлэлүүдийг бусаддаа хуваалцаж буйд баярлалаа. Нийтлэлийнхээ эх сурвалжийг дурьдаж хандах холбоосыг оруулж байвал сайн сан
Лио:
Аманжинка: нараа. Ингэж гэмээ нь энэ нийтлэлийг оруулж буй та бүхэнд ч орчуулсан миний ажилд ч их дэмтэйсэн. Хулганы түүх, Аяга уу кофе юу? Ажаа гэгээнтэн: Нигүүлсэлийн үрийг тарилцаарай зэрэг нийтлэлүүдийн эх сурвалж нь www.mongoliantemple.com билээ. Өнөөдөр "Мөнгөний ваар" гээд бас нэгийг орчуулж дуусаад оруулсан байгаа. Та бүхэн блогдоо тавина биз. "Бяцхан хүү" гээд бас нэгийг орчуулж байгаа. маргааш нэмэх болно. Тэр мэтийг блогдоо нэмж болно. Ганцхан эх сурвалж, холбоосуудыг нь дурьдаарай.
Та бүгдэд амжилт.
6. amanjinka | 2009-10-03 04:40:51
БИ ЭНҮҮНИЙ ЭХ СУРВАЛИЙН ТАВЬСАН Ш ДЭЭ УУЧИЛААРАЙ ДАРААГЫН УДАА ЗАААВАЛ ЭХ СУРВАЛЖИЙН БАТТАЙ ТАВИЖ БНААА БАЯРЛАЛААА
7. chimgeeitgel | 2009-10-04 14:55:21
сайхан зүйл нийтэлжээ. дээр нь энэ хөгжим бүүр гоё болгож байна.
8. dursamj_torohdoo | 2009-10-05 20:49:21
гайхалтай хүн. ийм амьдралыг туулсан хүн байдагийг мэдээд намайг юу хүлээж байгаа бол гэж бодсон. гэгээнтэн хүн жорлон ухаж явсан ч элдэв зовлонг буддын гүн ухаанаар даван туулсан байдаг.
9. amanjinka | 2009-10-09 17:26:59
баярлалаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

.