Утгын чанадаас оюун ухаанд нэвтрэх Кvнзийн тvлхvvр

Зөв бодол, зөв яриа, эерэг бүхэн номын хурим блогт буй

Vе vеийн эрдэм тєгс мэргэдvvд хvн тєрлєхтний хєгжлийг ухааныхаа хєшvvргээр ямагт дэвшлийн шатанд хvргэж ирсэн тvvхтэй.

Ийм нэгэн номын гэрлийг цацраагч эрдмийн тvvчээ бол их сэтгэгч соён гэгээрvvлэгч эртний Хятадын гvн ухаантан Кvнз юм. Одоогоос 2500 гаруй жилийн тэртээ амьдарч, туурвин бvтээж байсан гэхэд бийр бэхэс нь хаталгvй, айлдварт сургаал номлол нь бидний vед цоо шинээрээ сонсогдсоор байна. Энэ нь баатар хvн нэгэн тулаанд, бичгийн мэргэд тvмэн vед хэмээх мэргэн vгийн тод жишээ, дэлхийн арван их сэтгэгчийн нэг хэмээн vнэлэгдсэн суу билэгт нэгэн билээ.
Багадаа эцэг эхээсээ єнчирч vлдсэн Кvнз,
-Би хар багаасаа л ядуу дорд явж хатуу зовлон бvхнийг туулсан нь ард тvмнийхээ ачлалын єлгийд бойжсон аз завшаан билээ гэж єгvvлсэн байдаг. Тийнхvv зовж зvдэрч тэмцэж явсан нь хожмоо хорвоо ертєнц хийгээд хvмvvний амьдралын жам ёсны тvмэн хэлхээ мянган зангилгааны учир шалтгааныг олон талаас нь шvvн шинжиж, эш сургаалаа айлдан номлох эх vндэс болсон биз ээ. Кvнзийн сургаал vгс нь яруу найргийн тогтолцоог агуулсанаараа сэтгэлд амархан буудаг.

Кvнзийн хэлсэн яруу аяст найман мєрт сургаалд:
•Vзэхдээ гэгээнийг санама
•Сонсохдоо цэцнийг санама
•Царайндаа намжууныг санама
•Байдалдаа бишрэлтэйг санаш
•Vгэндээ шударгыг санана
•Хэрэгт хичээнгvйг санана
•Сэжиглэхvйд асуухыг санана
•Олзыг vзвээс журмыг санана
хэмээн бичсэн байдаг. Дээрх мэргэн ухааны тvлхvvр vгийг уншсан хэн боловч єєртєє шингээж гэмээнэ vл алдахын зовлонгоос ангижрах буйзаа. Тэрбээр тухайн цагийн жаяг журмыг баримтлан ёслол, хєгжим, харваа, тэрэг хєтлєх, хэл бичиг, тоо бодлого зэргийг багтаасан "Зургаан эрдэмд" хичээнгvйлэн суралцаж "Улс эс зарахуйд, єєрєє эрдэм мэдлэгт шамдан боловсорсоор" гучин настайдаа єєрийн номын сургуулиа байгуулан, олон жил хичээн зvтгэсээр, шавь нарынх нь тоо 3000 хvрсэн гэдэг. Харин тэр олон шавь нараас нь ном эрдэмд тєгс боловсорсон 72 шавь нь єєрийнх нь хvсэл зорилгыг vргэжлvvлсэн тухай эртний тvvх шашдирт тэмдэглэгдэн vлджээ. Кvнз бол уламжлалт соёлыг сэргээн vлдээх, эерэг ёс суртлыг номлох, тvгээн дэлгэрvvлэх, хvн зоноо соён гэгээрvvлж, бичиг vсэгт сургах ариун vйлсэд насан туршийнхаа бvхий л амьдралыг зориулсан юм.

Кvнз єтєл насандаа Нангиадын соёл, утга зохиолын cop сvлд болсон зургаан бvтээл болох яруу найргийн "Шvлэглэлт ном", тєрийн тухай "Засаглалт ном", гvн ухаан, мэргэ тєлгийн "Зурхайт ном", ёс заншлын "Ёслолт ном", "Хєгжимт ном", тvvх шашдирын "Хавар намар" зэрэг номуудаа эмхтгэн єєрєє ариутган шvvж туурвин vлдээжээ. Тэрбээр хамгийн итгэлт цєєхєн шавь нараа дагуулан долоон Ханлиг улсаар 14 жилийн турш хэсvvчлэхийн зэрэгцээ нас дээр гарахын цагт Ханлиг улсдаа эргэн ирж "Рvшvэ" хэмээх єєрийн сургаалаа цогц бvтээл болгон эмхтгэж vлдээсэн нь хожмын мэргэдийн гарын авлага болжээ. Кvнз єєрийнхєє ухаарлын тvvхийг нас насны заагаар оновчтой дvгнэн хэлсэн байдаг.

-Би арван таван наснаасаа эрдэмд шимтэж эхэлсэн, гучин насандаа эрийн цээнд хvрсэн, дєч хvрээд тєєрєлдєж гуйвахааргvй болсон, тавин насандаа тэнгэрийн бошгыг танилаа, жар хvрээд сонсож дуулсан бvхнээ салгажялгаж чаддаг болсон, далан нас зооглоод хvсэл зоргоороо явавч хэв ёсны хvрээнээс хэтэрч эс чадав хэмээн нэгэн насныхаа амьдралыг хураангуйлан єгvvлжээ. Багаасаа зовж зvдэрч єссєн болохлоор надад хvмvvст туслах сэтгэл л бий тvvнээс эд хєрєнгє алга хэмээн vзэж эрдэнэт хvмvvнийг дээдлэх vзлээ давамгай хєгжvvлсэн нэгэн байлаа. Кvнзийн амьдарч байсан харгис бурангуй цагт хамжлага боолчуудыг хvн гэж нь тоолгvй малаас дорд vздэг байсан vе юм. Боолчуудыг ярьдаг адгуус хэмээн vзэж, эзэд нь дур зоргоороо зарж арилжиж, дуртай цагтаа зодон занчиж, тэр ч байтугай алахад хуульгvй байжээ.

Нэгэн єдєр Кvнзийг хааны ордноо бараалхаж байх vед морины нь жvчээ шатжээ. Vvнийг сонссон Кvнз яаран сандран ирж хvний амь эрсдээгvй биз. Жvчээ бол олдоно, эрдэнэт амь нєхєж олдохгvй хэмээн єгvvлээд морь маллагч зарц нараа олны ємнє хєхvvлэн шагнаж нэр алдрыг нь єргєж байсан тvvх ам дамжин яригдсаар иржээ. Аливаа хvнийг дээд язгууртан, дорд зарц гэж ялгаварлан vзэлгvй бvгдийг тэгш заяатанд тооцдог байсны нэгэн жишээ бол энэ юм. Кvнзийн нэгэн сургаалд "Цэргийн жанжны хэргэм зэргийг хурааж болмуй, Харин энгийн хvмvvний хvсэл зоригийг булааж vл чадмой" гэж хэлсэн нь эгэл хvнийг хайрлах, эрх тэгш энэрэхvй ёсны нэгэн нотолгоо юм. 2500 гаруй жилийн тэртээх Кvнзийн номлолд єнєєгийн бидний vеийн хvний эрхийг дээдлэх vзэл санааны vр хєврєл боловсорч байсан vзэл санаа нь бvтээл туурвил нь нэвт шигтгэсэн байдаг. Кvнзийн сэтгэлийн гол цєм бол "єршєєл энэрхvй эрх тэгш ёсны" vзэл шингэсэн байдгийг дэлхийн vе vеийн эрдэмтэд баталсаар иржээ. Хvний амийг єт хорхойноос дорд vздэг байсан харгис бурангуй тэр цагт гагцхvv хvн хvнээ хайрлахын дээдийг язгууртан дээдсvvдэд ойлгуулахын тулд гарцаагvй vнэн сургаалыг айлдан тэмцэгч нь Кvнз байлаа "Хєл хєсєрдєж, самгардахын цагт ч, эд барагдаж тэнvvчлэхийн цагт ч" хvмvvний биесээ дээдлэх єршєєл энэрэл л гагцхvv биесээ авармой,, гэсэн vзлийг номлосон нь харгислалыг эрхэмд бодогчдын тархинд ягуухан ухааны vрийг суулгаж єгч байжээ. Иймийн учир Кvнзийг хvмvvнлэг энэрэнгvй vзлийг анх тvрvvн номлогчдын нэгэн гэж зvй ёсоор vздэг байна.

Хайр энэрлийг хамаг олонд хvртээж ачлал тусыг ард тvмэнд тvгээх нь Кvнзийн амьдралынхаа туршид баримтлаж ирсэн гол зарчим юм. Бусдын тусын тулд алив бvхнийг харамгvй зориулж, харин бусдын гаслан зовлон дээр алд биеийн жаргал цэнгэлийг буй болгохыг хатуу цээрлэн номлодог байжээ. Кvнзийн бас нэгэн сургаалын гол зарчим нь гэвээс сайн засаглалыг бэхжvvлэхэд шударта тvшмэлийн оролцоо маш ид тустайг айлдсан байдаг. Засаг тєрийг бэхжvvлэхийн тулд заавал хvн хороон устгахын хэрэг юун билээ. Єєрсдєє сайн болвоос єргєн олон бас сайн больюу. Эрдэмт сайдын зан vйлдэл салхи мэт, эгэл ардын зан vйлдэл євс мэт билээ. Иймийн учир салхи хаашаа vлээнэ євс тийшээ налах бус уу хэмээн хэлсэн байдаг нь эзэн богд Чингис хааны маань айлдсан сургаал vгийн эш vндэстэй утгын зангилгаа таарах шиг санагддаг.

Кvнз бол насан туршдаа єєрийгєє боловсруулсан ухаанаа хvн ард, засаг тєрийн энх амгалангийн тєлєє зориулж ирсэн юм.Тvvний нэгэн сургаалд Нэр зєв бус аваас vг хэл цэгцгvй, vг хэл цэгцгvй бол vйлс хэрэг бvтэхгvй, vйлс хэрэг бvтэхгvй бол ёс жаяг алдагдах, ёс жаяг алдагдаваас хууль цааз хєсєрдєж ах захаа алдана. Иймд хаан хvн хааны ёсоор, сайд хvн сайдын ёсоор эцэг эцгийн ёсоор хvv нь хvvгийн ёсоор байвал зохилтойг сануулсан нь єнєєгийн бидний ах захаа алдсан нийгэмд тустай хэмээн санагдмой. Аливаа мэргэдийн судар ном, сургаал номлол элэгдэж хуучрахгvй, баларч мартагдахгvй vеийн vед євлєн суралцахын зам мєрийг гийгvvлэн байдгын нэгэн тод жишээ их сэтгэгч Кvнз билээ. Кvнз гэсэн нэрийг сонсоход утгын євгєн, vгийн таяг тулдаг хэмээх мэргэн vг санагдмуй. Ийнхvv 2500 гаруй жилийн тэртээх оюун ухааны vр хєврєл єнєєгийн бидний сэтгэлийн мэлмийд тусгалаа олон ивээсээр авай.

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2009-09-23 05:00:35
хайр нэрэлээр сэтгэл бүхэн дүүрээсэй
2. amanjinka | 2009-09-23 05:02:50
сайн уу хө
харин тэхх
3. GAZ | 2009-09-23 05:26:35
And sain uu??? manai ama ch mun ch sain zaluu shvv hvmvvst zuv saihan enereg tugeegeeel chi shv andaaa
4. amanjinka | 2009-09-23 06:31:37
САЙН САЙН УУ АНД МИНЬ УДААН ТААРСАНГҮЙ ШҮҮ ХЭ ХЭ БАЯРЛАЛАА ХӨ
5. chimgeeitgel | 2009-09-23 07:16:08
tun saihan bichleg bn, bayrlalaa. ertnii setgegchdn helsn ug ch auguu shyy.
Күнзийн сургаалаас байнга бодож явдаг хэдэн сайхан үг бий дээ...

"Сайхан сэтгэлтэн ганцаарддаггүй, түүнд ямагт хөршүүд олдоно" оо гэж...

"Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог, харин ухаантай хүн эсрэгээр хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг" гэж байгаа...
7. amanjinka | 2009-09-24 19:28:22
чимгээ баярлалаа



бялзуух сайн уу хө харин тийм шүү
8. Орнелла | 2009-09-24 19:46:41
17 дугаар зууны үед баруун европод дорнын гэх болгоныг илт сонирхох хандлага бий болж нэн ялангуяа хятадын гүн ухааныг хэт дөвийлгөх явдал ажиглагдаж байсан гэж уншсан юм байна. Үүнд Күнзийн сургаал ихэд нөлөөлсөн болов уу. Күнзийг нэвтрэхээс болгоомжилж байсан улс орнууд цөөнгүй. Тэр ч байтугай күнзийн сургаалийг шашны номлол гэж үзэж байсан гэдэг.
9. Орнелла | 2009-09-24 19:48:30
Бодсоноо биччихлээ, өөлөх гээгүй юм шүү
10. amanjinka | 2009-10-03 00:04:50
өө зүгээрэээ хө
11. Rush | 2009-10-07 04:15:49
амьдралын ухаан ч юмуу даа тэ....

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

.