Аяга уу кофе юу

Тухайн ажил албандаа нэлээд өндөр байр сууринд хүрцгээсэн нэг ангийн төгсөгчид уулзаж их сургуулийнхаа профессор багшийнд цуглацгаажээ.

Зөв бодол, зөв яриа, эерэг бүхэн номын хурим блогт буй

 Элдвийг ярилцсаар тэдний яриа нэг мэдэхэд тэдний ажил амьдрал дээрхи бухимдал, бэрхшээлүүдийн тухай яриа болон хувирчээ. Профессор ирсэн зочиддоо кофе уухыг санал болгон гал тогооныхоо өрөө ороод том савтай кофе болон шаазан, хуванцар, шилэн, болор зэрэг зарим нь энгийн, зарим нь үнэтэй, зарим нь гоёмсог зэрэг олон төрлийн аягануудын хамтаар авч иржээ. Профессор тэдэнд кофеноос аягалан ууцгаа гэв. Тэгээд бүгд кофе аягалан барьсаны дараа профессор "Хэрэв та бүхэн анзаарсан бол бүх гоё хээнцэр аяганууд нь шилэгдэж харин энгийн болоод хямдхан аяганууд нь үлдэж хоцорсон байгаа. Та бүхэн өөрт таалагдсан хамгийн сайн гэснээ л сонгосон нь ердийн үзэгдэл хэдий ч энэ чинь л та бүхний тэр бухимдал, бэрхшээлүүдийн чинь гол эх үүсвэр нь юм. Та бүхэний гол хүсэж байсан зүйл чинь кофе болохоос аяга биш биз дээ гэтэл та бүхэн ухамсартайгаар хамгийн сайн болон муу гэсэн аяганд сонголт хийлээ шүү дээ. За тэгэхээр амьдрал гэдэг бол кофе харин ажил алба, мөнгө, нийгэмд эзлэх байр суурь бол аяга нь юм. Тэд бол зөвхөн амьдралд хэрэгтэй зүйлс боловч амьдралын чухал мөн чанар хэзээ ч өөрчлөгддөгүй юм. Заримдаа бид зөвхөн аяганд хэт анхаарснаас түүн доторхи кофег мартчихдаг"

 

Аяга нь бус кофе бидэнд хамгийн чухал биш гэж үү!

Сэтгэгдэлүүд:

1. Julia_976 | 2009-09-21 23:44:35
Сайн уу? Нээрээ сонин юм шүү. Гэхдээ гоё аяганд уувал илүү гоё санагдана даа, тээ.ккк
2. leo | 2009-09-21 23:52:20
сайнуу кккк

гоё аяга нь байгаад кофе нь байхгүй бол... тиймээ

кофе нь байвал аягыг аргалж болдогсон хэ хэ
3. Julia_976 | 2009-09-21 23:57:01
Бас л хэцүү дээ. Алгандаа уултай биш, ккк.
ямар гоё бичлэг вэ...
5. Энгийн үг | 2009-09-22 00:23:44
wow yostoi goyo yum oruuljee boduushtai saihan zuil bna bayarlalaa
6. apabst | 2009-09-22 01:19:42
сонирхолтой бөгөөд гоё бичлэг байна. Бодох л зүйл шүү... нээрээ
7. Хэлтэрхий | 2009-09-22 10:26:45
гайхалтай. энгийн бөгөөд сайхан тайлбарлаж.
8. chimgeeitgel | 2009-09-22 20:05:25
sonirholtoi zuirlel bn shy.
9. leo | 2009-09-22 23:58:05
жулиачкаа мээнь кофены уутанд найруулаад уу мэдүү яахнуу харин хэ хэ

бябу баярлалаа

даргаа баярлалаа

апабст баярлалаа

хэлтэрхий баярлалаа

чимгээитгэл харин тиймээ баярлалаа

ёооё баахан баярлалаа гэчижээ бидоо

энэ талаар манайхан хэлэлцүүлэг мэтгэлцээн маягийн юм хийчихиймсээн
10. Julia_976 | 2009-09-23 00:56:29
хэхэ, санадаг л санаа. баярлалаа.
11. amanjinka | 2009-09-23 04:37:13
САЙН УУ АНД ЗА НЭГ АЯГА КОФЕ УУГААД ГАРЛААА ШҮҮ ХЭ ХЭ
12. Agai | 2009-09-23 04:59:10
кофег мартдаг шүү
13. Жиргээ | 2009-09-23 15:30:37
guuee, gui ayaganii ereeniig ni l,
14. Жиргээ | 2009-09-23 15:31:34
ene ayand untax ni ee, getel saya bosson bdag...kkk
15. найз | 2009-09-23 15:37:52
өө одоо тэгээд аль аль нь чухал болж дээ
16. bolorka83 | 2009-09-23 15:51:27
Za magtaal ih sonsoj baigaa leo huu sain uu geeluu hehehe
17. Egel1n | 2009-10-03 04:35:18
Сайхан нийтлэлүүдийг бусаддаа хуваалцаж буйд баярлалаа. Нийтлэлийнхээ эх сурвалжийг дурьдаж хандах холбоосыг оруулж байвал сайн сан
Лио:
Аманжинка: нараа. Ингэж гэмээ нь энэ нийтлэлийг оруулж буй та бүхэнд ч орчуулсан миний ажилд ч их дэмтэйсэн. Хулганы түүх, Аяга уу кофе юу? Ажаа гэгээнтэн: Нигүүлсэлийн үрийг тарилцаарай зэрэг нийтлэлүүдийн эх сурвалж нь www.mongoliantemple.com билээ. Өнөөдөр "Мөнгөний ваар" гээд бас нэгийг орчуулж дуусаад оруулсан байгаа. Та бүхэн блогдоо тавина биз. "Бяцхан хүү" гээд бас нэгийг орчуулж байгаа. маргааш нэмэх болно. Тэр мэтийг блогдоо нэмж болно. Ганцхан эх сурвалж, холбоосуудыг нь дурьдаарай.
Та бүгдэд амжилт.
18. Rush | 2009-10-03 04:38:59
coffeee....

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

.