Хулганы түүх

Нэгэн хулгана хананы цоорхойгоор фермэр эхнэрийн хамт боодолтой зүйл задлаж байхыг харлаа. Ямар хоол хүнс байгаа юм бол хэмээн бодоод энэ нь хулганы хавх байхыг олж мэдээд өнөөх хулгана ихэд цочирдлоо. Хулгана гадагш гүйн гараад “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн бусдад сэрэмжлүүлэн хашгирлаа. Үүнийг сонсон тахиа толгойгоо өргөн ингэж донгодов. 

Зөв бодол, зөв яриа, эерэг бүхэн номын хурим блогт буй

“Хулгана аа Энэ чинь чамд л тийм чухал асуудал болохоос надад огтхон ч хамаагүй. Энэ чинь миний санааг зовоохгүй байна ” гэлээ. Хулгана цааш гүйж гахай дээр очин “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн хашгирахад гахай санаа зовсон байдалтайгаар “Хулгана аа намайг уучлаарай. Үнэндээ би чиний төлөө залбирахаас өөр зүйл хийж чадахгүй нь” гэлээ. Хулгана дахин цааш гүйж үнээн дээр очин дахиад л “Байшинд хавх тавьсан байна. Байшинд хавх тавьсан байна.” хэмээн хэллээ. Хариуд нь үнээ “Намайг өршөөгөөрэй. Энэ чинь надад ямар хамаатай юм бэ?” гэлээ. Энэ бүхэний эцэст ихэд гутарсан хулгана толгой гудайлган байшингийн зүг буцлаа. Шөнө хулганы хавх тасхийн буух чимээ байшинд сонсогдож фермэрийн эхнэр хавханд орсон зүйлийг харахаар яаран сандран гүйж хүрлээ. Тэнд харанхуй байсан болохоор тэрээр хавханд хортой могой сүүлээ хавчуулсан байгааг олж харсангүй. Өнөөх уурссан могой ч фермэрийн эхнэрийг хатгаж орхив. Фермэр эхнэрээ яаран эмнэлэгт хүргэж өгчөө. Удалгүй эхнэр нь гэртээ буцаж ирсэн хэдий ч өнөөх могойн хорноос болоод маш ихээр халуурч байлаа. Тахианы шөл халуун бууруулдаг гэдэгийг фермэр мэдэх тул шөл бэлдэхээр хутгаа шүүрэн гарлаа. Гэвч эхнэрийнх нь өвчин улам хүндэрсээр түүний найз нөхөд хөршүүд нь түүнийг ээлжлэн сахиж, сувилж байлаа. Тэдгээр хүмүүсийг хооллохын тулд фермэр гайхайгаа нядлав. Эхнэрийнх нь бие улам доройтсоор нас баржээ. Оршуулганд нь маш олон хүн цугласан тул тэдэнд зориулан хоол бэлдэхээр өнөөх фермэр үнээгээ нядалжээ. Энэ бүх үйл явдлыг өнөөх хулгана ханан дахь цоорхойгоор гунигтайгаар харж байлаа.

 

 

Хэрэв дараагийн удаа хэн нэгэнд ямар нэгэн асуудал тулгарсан бол өөрт хамаагүй гэж бүү хувиа хичээ. Бидний хэн нэгэнд тулгарсан асуудал бид бүхэнд хамаатай. Амьдрал гэж нэрлэгддэг энэ аялалд бид бүгд өөр хоорондоо ямар нэгэн сэжимээр холбоотой билээ. Тиймээс бусдад санаа тавьж, урам зориг хайрлаж явцгаая.

Сэтгэгдэлүүд:

1. LESTAT | 2009-09-21 00:40:33
goyo tuuh baina...
2. LESTAT | 2009-09-21 00:44:54
surgamjittai tuuh baina bayarlalaa leo...
3. Энгийн үг | 2009-09-21 01:44:38
huuuh yamar goyo surgamjtai zuil bichee ve bayarlalaaa leo ahaaaa
4. amanjinka | 2009-09-21 02:43:45
ёстой гоё сургамж бна даа
5. GAZ | 2009-09-21 05:25:02
leo ch mun surgamjtai saihan yum niiteljee sain jaal kkk
6. leo | 2009-09-21 21:26:14
листат баярлалаа сайн хүү

даргаа баярлалаа

амаан андаа сайнуу

гааз хэ хэ чамд ч баярлалаа
7. chimgeeitgel | 2009-09-21 21:58:59
unshlaa saihan sangdlaa. hulgana ymar huurhiun saihan setgeltei ym be. busad ni huvia hicheesnees bolj uneheer azgui bolj huvirhcee.
8. Julia_976 | 2009-09-22 00:06:48
Хүүхдэд уншиж өгмөөр сургамжтай юм байна.
Харин тэр хулгана чинь Жулиа нь ш дээ, ккк.
9. Parfume | 2009-09-22 21:54:57
Ih hoorhon yumaa.Bayarlalaa!
10. closefriend (зочин) | 2009-09-23 10:34:45
buh zuil hulganaas bolloo shuu dee.
Ashiggui murtluu gert baij horlon suitgeed baihaar ezen havh avsan.

Huurhii mogoi hulganiin havhand orloo, huurhii ezegtei hulganaas bolj uhlee. tahia, gahai, uher ch yahav iduuleh l gej tursun shuu dee. Zugeer tejeeh gej ezen tedniig usguj hoolloogui biz dee
11. Egel1n | 2009-10-02 04:21:15
eh survaljaa durdaagui bhiin. Uul ni eniig bi anh English helnees eh helruugee horvuulengee ayadsan yumsan...
Daraagiin udaad eh survaljaa durdaj bgooroi..
12. Egel1n | 2009-10-03 04:35:46
Сайхан нийтлэлүүдийг бусаддаа хуваалцаж буйд баярлалаа. Нийтлэлийнхээ эх сурвалжийг дурьдаж хандах холбоосыг оруулж байвал сайн сан
Лио:
Аманжинка: нараа. Ингэж гэмээ нь энэ нийтлэлийг оруулж буй та бүхэнд ч орчуулсан миний ажилд ч их дэмтэйсэн. Хулганы түүх, Аяга уу кофе юу? Ажаа гэгээнтэн: Нигүүлсэлийн үрийг тарилцаарай зэрэг нийтлэлүүдийн эх сурвалж нь www.mongoliantemple.com билээ. Өнөөдөр "Мөнгөний ваар" гээд бас нэгийг орчуулж дуусаад оруулсан байгаа. Та бүхэн блогдоо тавина биз. "Бяцхан хүү" гээд бас нэгийг орчуулж байгаа. маргааш нэмэх болно. Тэр мэтийг блогдоо нэмж болно. Ганцхан эх сурвалж, холбоосуудыг нь дурьдаарай.
Та бүгдэд амжилт.
13. Rush | 2009-10-03 04:42:53
goy niitlel bnaa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

.