Сайн эхнэр амьдралын аврал.........

                                                   

 

 

 

 

Зөв бодол, зөв яриа, эерэг бүхэн номын хурим блогт буй

 

 

 

 

 

Эр хүн монгол гэрийг тулан тогтоож байдаг багана нь бол эхнэр хүн барин тогтоож байдаг бүслүүр нь юм. Багана, бүслүүр хоёр бат бэх байж гэр бат бэх байна. Тулах багана, бүслэх бүслүүр муу бол анхны шуурганаар л гэр салхинд хийснэ. Монголчууд “сайн морь замын хань, сайн эхнэр насны хань” гэж эрт дээр үеэс ярьж, сайн ханьтай болохыг юу юунаас илүү чухалчлан үздэг байв.

Амьдралын ханиа зөв сонгоно гэдэг алтан дэлхийд хүн болж төрөхтэй дүйцэхүйц учрал ерөөл мөн билээ. Заяаны сайн ханиуд бие биедээ гэрэл гэгээ болон, өрх гэртээ өнгө жавхаа цацруулж, нүүр дүүрэн мишээж байдаг бол сайн эхнэр, ханилж түшсэн ханиа түнэр харанхуйд ч зул болон гэрэлтүүлж байдаг юм. Тийм болохоор монголчууд “сайн эм эрдээ зул, муу эм эрдээ бул” гэж хэлж ярьж ирсэн биз ээ. “Сонгосон сүйт бүсгүйгээр нь тэр эрэгтэй ямар хүн болохыг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг эсэхийг хялбархан дүгнэж болно” гэсэн суутны үг ч бий. Өрх гэрийнхээ хойморыг эзлэн налайн, намбайн суух эр хүн агуу. Гэхдээ сайн яваа эр хүн болгоны дэргэд нэгэн хүчирхэг эмэгтэй байдаг нь жам.

Ямар ч цагт, ямар ч газар оронд “Бүсгүй хүний мөнхийн чанар нь шилдэг эрчүүдийг дээш нь өргөх хүч байсаар ирсэн”. Үүнийг үгүйсгэх хийгээд маргах шаардлага үгүй биз ээ. “Сайн эхнэр амьдралын аврал”. Чи бурханыг дуудаж, бурханд залбирч, тэнгэр бурханаас аврал энэрэл, хайр нигүүсэл хүсдэггүй байлаа ч сайн эхнэртэй учруулсны төлөө тэнгэр бурханд өвдөг дээрээ сөхрөн наманчлан талархах хэрэгтэй. “Үеийн үед дэлхий дээр эрэгтэй хүн агуу их байсан ч гэсэн түүний агуу ихийн өчүүхэн бүхэн нь эмэгтэй хүнээс урган гарсан байдаг” гэж нэгэн агуу их яруу найрагч бичсэн байна. Эхнэрийн сайныг гэрт нь орж мэдэх гэж ярьдаг нь зүгээр нэг хоосон үг биш. Эхнэр хүн гэр орны өнгө зүс, нүүр царай.

Гэрийн чинь чимэг гэргий чинь. Өрх гэр өөдлөх үү, уруудах уу гэдэг нь эцсийн бүлэгт эхнэрээс л шалтгаална. Эр нөхрөө урагш нь хөтлөж явдаг эхнэр түүнд заяасан тэнгэрийн хишиг яах аргагүй мөн. Тийм эхнэрээрээ бахархаж бардамнах ч багадна. Харин “эр нөхрөө урагш нь хөтөлдөггүй эхнэр мэдээж, хойш нь чангаах болно”. Эр хүний хийморь сүлдийг доройтуулан, эр нөхрөө ямар нэг байдлаар хойш нь чангаах аваас тэр айлын сүр сүлд доройтон бүүдийж, өөдлөж өгсөж явсан амьдрал ахуй нь сааран саарсаар уруугаа өнхрөх замд шулуудна.

Ийм хөөрхийлөлтэй байдалд хүрчихгүй байх боломж хэзээд байдаг юм шүү. Энэ боломжийг ухаалгаар ашиглахгүй бол өдөр ирэх тутам итгэл найдвар, мөрөөдөл хүсэл унтарсаар амьдралын мөнх ногоон мод чинь хугаран унахад хүрнэ. Хугараад унасан ургаа модыг буцаагаад нааж болдоггүй нь харамсалтай. Сайн яваа эр хүн болгон хэрвээ би энэ ханьтайгаа учраагүй бол одоо хаана юу хийж, ямар яваа бол гэж үе үе тархи толгойдоо бодож, өөрөө өөрөөсөө байн байн асууж бай.

Хорвоо аливаа хүнд үмх жаргал амсуулж, үзүүргүй зовлон эдлүүлдэг жамтай болохоор бүгдийн амьдралд жаргал зовлон хослон байсан нь гарцаагүй. Хүн гэдэг ухаант амьтны толгойд жаргаж байсан үеэсээ зовж явсан цаг нь илүү тод бичигдэн үлддэг нь сонин. Тийм ч болохоор эгэл хүмүүс жаргалтай үеэ дурдан ярихаасаа зовлонгийн далайг туулснаа сөхөн ярих нь илүү. Их далайн хаанаас нь ч амссан адилхан шорвог гэдэг шиг зовлон бэрхшээл баян ядуу, гэгээнтэн гэмтэн хэнд ч тохиолоо гэсэн гашуун шорвог. Гэтэлшгүй хүнд гэж төсөөлөгдсөн ч зовлон бэрхшээлийг туулан гарах боломж үргэлж нээлттэй.

Гэр бүлийн амьдралд тохиож байгаа зовлон бэрхшээл бол хүнийг өвдөг дээр нь сөхрүүлэхийн тулд чөтгөр шуламын бодож олсон ов мэх биш, бэрхшээл бол чамайг хөл дээр чинь баттай зогсоохын тулд бурханаас хайрлаж байгаа боломж гэж ойлго. Амьдралын замд тохиосон багахан муруй тахир зөрөг, бартаа саадыг тэвчээд туулаад өнгөрчих юм бол шулуун замдаа баараггүй ороод явчихна гэсэн найдвараа хэзээ ч бөхөөж унтрааж болохгүй. Тэсвэр тэвчээртэй байцгаа.

Тэсвэр тэвчээр нь зовлон бэрхшээлийг гэтлэх дуусч дундаршгүй эрчимт зай цэнэг төдийгүй амжилт ололтын хүчит хөдөлгүүр юм. Эмэгтэйчүүд гайхамшигтай тэсвэр тэвчээртэй хүмүүс. Тэдний зан чанар, заяамал араншингийнх нь жинхэнэ хүч чадал нь гэр бүлийн хамтын амьдралын хамгийн хэцүү хүнд үеүүдэд илүү илрэн гарч ирж, аврагч хамгаалагч болон идэвхждэг билээ. Ухаант эхнэрүүдийн ур ухаан, тэсвэр хатуужлын ачаар л гэр бүлийн амьдралд тохиосон түмэн зовлон бэрхшээлийг гэтлэн давахаар үл барам цөхөрч туйлдсан амьдралаа балчиг намагт живүүлчихэлгүй аварч гарсан жишээ захаас аван бий.

Зовлон бэрхшээлийн өмнө туйлдан, өөртөө итгэх итгэлээ алдаж, өрх гэрээ аваад явах чадал хомсдон, арчаагаа алдах цухал давчуу үе тохиоход ч эхнэр чинь чиний чадвар чадавхид итгэн, түшиг тулгуур чинь болж, өндийн босоход өргөх дэмнэх хүч, сэтгэлийн тэнхээ, итгэлийн баталгаа болж өгнө. “Бүсгүй хүн бол эрчүүдийн агуу их хүмүүжүүлэгч мөн”. Үр хүүхэд, эр нөхрийнхөө зөвийг дэмжиж, бурууг засч, сайныг магтаж, саарыг шүүмжилж, нүднийхээ харцаар шилбүүрдэн ороолгож, гуних үедээ гуниж, туних цагтаа туниж, сайныг мөрөөдөн, сайханд тэмүүлсэн шилдэг хүмүүжүүлэгчид өрх гэрийн эзэгтэй нар яахын аргагүй мөн.

Эхнэр чинь чамд яншин үглэж, өргөст торлогон үгээр гүвшин ороолгож байна уу? Уцаарлах бус, ухаантайхан сонсох юм бол тэрхүү үглээ яншаа үг нь чиний сэтгэлийг өвтгөн ороолгох өргөст торлог биш, чиний сайн сайхны төлөө буулгасан цэцгийн хур байсныг хожуу боловч ухааран, ханилсан ханиа өшин хорсох биш, өрөвдөн хайрла.

Эхнэр чинь чамайг шаналгаж байна уу? Сайтар анзаарахыг хичээх юм бол тэр гайт шаналгаанд нь үнэтэй зүйл олон байгааг, чамайг хайрласан хайр шингээстэй байдгийг, чиний төлөө л бүхнээ зориулж шаналсаныг хожуу ч гэсэн сэтгэлдээ сэргээн бодож, ханилсан ханиа өшин хорсох биш, бүр илүү өрөвдөн хайрла. “Эрэгтэй хүн эдлэж буй аз жаргалдаа цэнгэдэг. Бүсгүй хүн авчирч буй аз жаргалдаа умбадаг” гэнэ. Бидний өр зүрхэнд бадамлаж буй жаахан ч атугай гэрэл гэгээ бүхэн эх хүн, эмэгтэй хүний ивээл хайрын тусгал мөн билээ.

Амьдрал өөрөө сайн муугийн хольц хайлш болохоор гэр орондоо санал зөрөх, ам муруйх аян шалтаг мундахгүй тохионо. Уур уцаар хайран биеийг зовоож, ханийн жаргалыг хугаслана. Уурыг уураар дарна гэж хэзээ ч үгүй. Уурыг ухаан, тэвчээр хоёр л уяраан зөөлрүүлж чадна. Хамтын амьдралын тааруухан дурсамжийг мартсан дээр. Мартаж чадахгүй бол ядаж сөхөж бүү ярь.

Нэгэнт өнгөрсөн юмтай нэхэн зууралдах хэрэггүй. Өчигдөр хажуугаар чинь намуухан урсаж байсан Туул голын ус одоо байхгүй, урсаад өнгөрсөн. Гэтэл чи өчигдөр хийгээд урьдын муу бодлоо өнөөдөр түүртэн үүрч, зовж явах ч гэж дээ. Өнгөрсөн бүхнийг уучлан цагаатгаж, үүдээ нээн угтах сэтгэлийн тэнхээгээ хатамжил. Харин, хамтын амьдралаа эхэлсэн, хар муу санаагүй, зүү орох зайгүй, цог золбоот, баяр баясгалант сайхан цаг мөчөө үе үе сөхөн дурсаж бай.

Нэр хүндтэй нэгэн генералын эхнэрийн ярьсан дурсамж та нарт сургамжтай байж магад. Дэслэгч байхад нь ханилан суугаад, үр хүүхдээ хөтлөн, хайрцаг саваа баглан боож, цэргийн анги дамжин нүүсээр хатуу бэрхийг хамтдаа туулж, эр нөхрөө өөд нь өргөж, урагш нь хөтөлсөөр генерал болгосон эхнэр нь ханийнхаа ааш араншин нь хувирч, уурлаж уцаарлах үед нь “Нөхөр генерал, дэслэгч түүнд хандаж болох уу” гэж эелдэгхэн илтгэж, хамтын амьдралаа эхэлсэн алтан үе рүүгээ сэтгэл зүрхийг нь чиглүүлэн зөөлрүүлдэг байж билээ гэсэн гайхалтай дурсамж бий.

Эхнэрийн чинь зөн совин ямар нэг зүйл хийхийг эрс эсэргүүцээд байвал саналыг нь тэс зөрж бүү үйлд. “Бүсгүй хүний зөн совин аугаа их хүмүүсийн алсын хараатай дүйцдэг” юм.

Ханьдаа урам магтаалын үгийг харамгүй хэлж бай. Чамаас урмын үг сонссон эхнэрийн чинь сэтгэл зүрхэнд нь баяр бахархал цалгиж, урам зориг нь эрчлэн, ариун үйлсийн мандал бадрал, хамгийн дээд аз жаргал дунд умбах мэт болно.

Ханийнхаа гол гонсойж, дотор харлан, нулимс унагах үгийг бүү хэл, үйлийг бүү үйлд. “Дэлхий дээрхи хамгийн хүчтэй ус – энэ бол эмэгтэй хүний нулимс”. Эр нөхрөөрөө бахархан уйлах, үр хүүхэддээ баярлаж уйлах, эцэг эхээ санагалзаж уйлахаас өөрөөр эхнэрийнхээ сормуусыг норгохгүй байхыг хичээ.

“Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагтаа эр хүнийг харахаа больдог” юм шүү. “Аливаа алдартай хүний сүүдэрт зовж шаналсан бүсгүй ямагт байдаг” нь харамсмаар. Урьд нь ийм л байсан, одоо ч ийм л байгаа. Хорвоод бүх юм тэгш заяадаггүй гэдэг үнэн юм даа. Бүсгүй хүн сэтгэлийн зовлон шаналал, хөнгөн гуниг тээж явах мөч амьдралд тохиохыг алийг тэр гэхэв.

Тэр үед гадаад өнгөндөө үзэсгэлэн гоо, эелдэг зөөлөн бүсгүй хэвээр байж, сэтгэлийн зовлон шаналалаа хэнд ч харуулахгүйгээр омог бардам, толгой дээгүүр алх. Тийм үедээ ч биеэ хэрхэн авч явах урлагийн жинхэнэ амьд үлгэр жишээ болж яв. Энэ бүхэн эргэн тойрныхонд чинь сайхан гэхэд ч багадмаар зөөлөн уур амьсгалыг авчирна.

Ертөнц дээрхи бүх дуу хоолойноос хамгийн уянгалаг нь хүүхдээ тэврэн суугаа эхийн ариун нандин хайр шингэсэн бүүвэйн дуу байдаг билээ. Ийм яруу тунгалаг, ялдам уянгалаг дуу хоолой айл өрх бүрт уянгалж, та бидний өрийг зөөллөж, сэтгэлийг ариусгаж байг.

Сэтгэгдэлүүд:

1. Mr.Freeman | 2009-09-08 20:37:50
уншлаа хө найз минь.... Үнэн л юм шиг...
2. amanjinka | 2009-09-08 20:42:59
фрее ман аан харин тэхх
3. Энгийн үг | 2009-09-08 20:47:41
shimten unshlaa bayarlalaa amanji ahaa

aan tiin freemanii seegiig ustgasand uuchlaarai hehe
4. amanjinka | 2009-09-08 20:50:07
өөө энэ дүү чинь яасан мундаг нэртэй болоо вэ хэ хэ зүгээр дээ дүү минь
5. Энгийн үг | 2009-09-08 20:53:12
harin tehh neree solimoor sanagdaad kkk

uhaantai gergii avbaas adgiin muu eriig haanii hergemd hurgene gejiilee shdee hehe

aan za zugeer bol boloh ni ter
6. amanjinka | 2009-09-08 20:53:57
хэ хэ мундаг нэртэй болжээ
7. Mr.Freeman | 2009-09-08 21:09:54
Эгэл үг маань ийм нэртэй бочихоо юу ...
Сүрдэж орхилоо... Сээгийний хувьд асуудалгүй ээ хааяа тэгэхээр хэрэгт дуртай хүмүүс ороод ирдэг юм ккк
8. Энгийн үг | 2009-09-08 21:11:50
amanji ah hehe

freeman ah harin tehh surtei bna gejoo kkk
9. molor | 2009-09-08 21:14:09
миний бодлоор хүнийг сайн муу гэж ялгах нь утгагүй санагддаг. сайн гэдэг ухагдахуун өөрөө хийсвэр мөрөөдлийн төдий реалист үзэл юм. аливаа юм бүхэн олон талтай байдаг тул хүн ч бас олон өнгийн араншинтай. сайн эхнэр гэдэг дээр ч бас тийм л үг хэлмээр байна. төгс гэдэг ухагдахуун болох гээд бна л даа, энэ нэр томъёо нь өөрөө. эсрэгээр нь сайн нөхөр гээд аваад үзсэн ч ялгаагүй. гэрийн ажилд муу хэрнээ эр нөхрийнхөө төлөө бол маш ихийг амжуулдаг олон л бүсгүйчүүд байдаг. тэгсэн хэрнээ гэрийн ажилд сайн гээд л өөр юу ч хийж бүтээж чадахгүй хими цэвэрлэгээний машинууд ч их байна. ийм бүсгүйчүүд ихэнхдээ энгийн л нэг гэрийн буг болон хувирдаг. яг л механик хөдөлгүүр шиг. өглөө эртлэн босоод гэрийнхнийхээ хоол цайг сайхан бэлдэж өгөөл өдөржин юм угаагаал, индүүдээл, хажуу айлын авгай нартай дэмий юм яриал... гэтэл энэ бүхнийг огт мэдэрч ч байгаагүй олон бүсгүй байна. тэд эрчүүдийн хийдгээс ч илүү томоохон ажлыг амжуулж, төрийг удирдаж, олон нийтийг уриалан дуудаж чаддаг. гэхдээ энэ хоёр хоорондоо тэс өөр зүйл гэсэн ч үг биш. аль альныг нь амжуулдаг мундаг бүсгүй байхад аль нэгийг нь сайхан хийгээд явдаг хорхойд хоргүй нэгэн ч байна. ааштай авиртай тал дээр нь ч бас бүсгүйчүүд ихэнхдээ огт гэмгүй, асуудалгүй хүнийг оролдоод байх нь ховор. тэр нөхөр нь ямар нэгэн хэмжээгээр бүсгүйгээ хуурч, гомдоосон учраас л хар үүсдэг гэж боддог. тиймээс эрчүүд минь хийсэн ч цэвэрхэн хийж бай л гэмээр байх юм. үнэхээр гэр бүл, үр хүүхэд, ирээдүйгээ бодож байгаа асуудлыг арай алсуур тойруулж хараад, гэрт чинь хоолыг чинь халуун байлгах гээд, хувцасыг чинь цэвэрхэн байлгах гээд хэр чадлаараа хичээж байгаа тэр гэрийн бугнуудтайгаа жоохон хүндэтгэлтэй хандаж байгаарай. ямар ч байсан тэдний сэтгэл зүрх нь чиний төлөө бүрэн цохилж байдаг юм шүү дээ. эмэгтэй хүний хувьд сонголт бол сонголт л байдаг. сэтгэлийн хөөрлөөр шийддэг явдал зөвхөн 18-туудад л тохиодог байх. бусад нь асуудлыг өөрийнхөө хэр чадлаар шүүн тунгааж, ажиглаж эрэгцүүлж байж сонголтоо хийдэг юм шүү дээ. энэ нь маш их итгэл найдварыг танд тавьсан л гэсэн үг.
10. molor | 2009-09-08 21:15:11
Пээ, би юу хийчихэв ээ? Аманжаас урт юм биччихсэн байш д
11. Parfume | 2009-09-08 21:16:36
Bichleguudiig ni haraad l baigaarai,sain huuhed shuu!
12. amanjinka | 2009-09-08 21:27:58
molorын гурав эрдэнэ за тэгүүл чи бичэээ чи бич би больчий яршиг зүгэээр хэ хэ
13. amanjinka | 2009-09-08 21:29:03
фарфуме молор уу хэ хэ
14. molor | 2009-09-08 21:31:35
хахаха, больё оо босс оо. айлаа
Сайн эхнэр амьдралын аврал,,,
Сайн Аманжинка хайрын шүлэгч...
Сайн Болор7 жинхэнэ гэргий...
Сайн Бялзуух удахгүй сайн эхнэр болнооооооооооооооо.... за ёо
16. amanjinka | 2009-09-08 21:36:02
молор ховч хорин мөнгөө хэлэн дээрээ наааасан уу чи хэ хэ
17. amanjinka | 2009-09-08 21:37:18
энэ бялзуух яаж орхио вэ хуримын сураг дуулдах нүү дээ удахгүй хэ хэ
18. molor | 2009-09-08 21:38:01
гуц өө
19. amanjinka | 2009-09-08 21:40:12
хэ хэ нааачихсан юмуу
20. Mr.Freeman | 2009-09-08 21:40:31
Энэ Бялзуух бол ханийхаа нармайг нэсэн айхтар эхнэр болноо... яана даа тэр ирээдүйн хайрт нь.....ккк
21. p.mardai | 2009-09-08 21:41:31
amanjica gej kazak yum uu ain heleed ogoooch hunuusee
22. Сарнайха | 2009-09-08 21:42:30
Гүүээ Аманж бас ингэж өгүүлбэрээр бичдэг бсымөө хэхэ
гөө мөн мундаг бичжээ бас
23. amanjinka | 2009-09-08 21:42:38
фрее ман яажээн хө




п мардай тиймэээ тийм хө
24. amanjinka | 2009-09-08 21:43:36
сарнайха хэ хэ
25. p.mardai | 2009-09-08 21:44:18
Хэлээд өгөх хүн байна уууууууу дааааа.
26. p.mardai | 2009-09-08 21:45:32
ямар утгатай нэр юм бэ хө хэлээд өгөө ч тэх үү айн
27. LuZa | 2009-09-08 21:46:47
Эхнэр авдын билүүүү
28. p.mardai | 2009-09-08 21:47:21
бас энэ бичлэгийг чинь сайте дээрээ тавьж болох болов уу
29. Оогий | 2009-09-08 21:47:30
сайхан бичиж найз минь........

Би ер нь сайн эхнэр болох байх гэж бодды шүү ккк
30. medicalscience | 2009-09-08 21:50:31
unshiv
31. Жиргээ | 2009-09-08 21:51:20
freeman yugchvee, unen yum shig genuu.....

unen bolood Amaa atsarsan yum bish uu
32. Хэнхэг Гэндэн | 2009-09-08 21:53:10
29.Оогий 2-лаа танилцья. биеийн харьцаа чинь хэд вэ. бас аль хэр охоонд орж байсан бэ
хурааж хумисан мөнгөтөй бээз
33. Оогий | 2009-09-08 21:55:11
эээээээээээ бурхан минь Гэндэн ахаа юу юу гэв
34. Parfume | 2009-09-08 21:55:31
Өө Аманжи, тээхникийн саатал гарсан тул жаахан андуурчиж хө. Бичлэгийг Энгийн үг эгэл жирийн юу юу билээ, тэр дүү маань оруулсийн байх гээл автмаатаар ойлгоцон чэн жаахан бүтцийн өөрчлөлт хийгдсэн болоог юм байшд ээ.
35. LuZa | 2009-09-08 21:55:31
Гээндээн охоо гэж юу юм??????
36. molor | 2009-09-08 21:57:40
хаха, Гэндэн балай
37. Mr.Freeman | 2009-09-08 22:11:22
Би гэр бүлийн хүмүүс хэн хэнийгээ ойгож хүндлэх тухай нэгэн сонирхолтой номыг саяхан уншсан юм байна... Түүн дээр эрэгтэй хүн эмэгтэй хүний сэтгэл зүйн ялгаа, тэдний онцлогийг маш сайн тусгасан байсан.... Би үүнээс нэг дүгнэлт хийсэн...

- Хайртай хүмүүс хэн нэгнийгээ өөрийнхээ сансанаар байлгах гэж оролдох хэрэггүй.. Иймэрхүү алдааг эмэгтэйчүүд ихэвчлэн гаргадаг нь амьдралд их түгээмэл ажиглагдсан

- эрчүүд маань өөрсдөө их нэрэлхүү зантай байдаг гэм байдаг... Тэр нь бас гэр бүлийн харилцаа хэвийн байхад их сөрөг нөлөө үзүүлдэг... Учир нь эрэгтэй хүн аливаа асуудлыг өөрийн хүчээр шийдэх гэж зүтгэдэг... аль болох бусдын тусламжаас зайлсхийдэг... Тэгээд нөгөө ажил нь бүтэхгүй бол санаагаар унсанаа бусдад мэдэгдэхгүйг ихэд хичээдэг... Энэ байдлыг нь ойлгоогүй эмэгтэй нь энэ үед бусдаас дэмжлэгэ туслалцаа авахыг санал болгох нь тухайн үедээ өөрийг нь доош хийсэн мэт сэтгэгдэлийг эрэгтэйд төрүүлдэг. Энэ онцлогийг эмэгтэйчүүд тэр болгон ойлгодоггүйгээс маргаан үүсэх нөхцөл бүрддэг....

- Эмэгтэйчүүд маань заримдаа эрчүүдээ чанд хатуу төмөр мэт сэтгэхүйтэй, сэтгэлийн хат ихтэй гэж бодог байх... Гэтэл амьдрал дээр тийм байдаггүй.... Эрчүүд дотроо, эмэгтэйчүүд ихэвчлэн гаднаа уйлдаг гэдгийг санах хэрэгтэй....

- Нэг нь л сайхан байснаар нөгөөдөх нь сайхан байна гэдэг боломжгүй зүйл... Хэн хэнийх нь оролцоо, оролдлого маш чухал.... хамгийн гол нь итгэл, хүндэтгэл гэж чухал зүйл бий... энэ байхгүй бол хайртай хань гэдэг утгагүй ойлголт...
38. Mr.Freeman | 2009-09-08 22:15:13
Эцэст нь хэлэхэд он удаан жилээр ханилсан хүмүүст нэг түгээмэл зүйл ихэд ажиглагдсан... Энэ нь нэг л хэвийн амьдрал хүмүүсийг эрх чөлөөг шинээр мэдрэх гэсэн хүсэл сонирхолыг бий болгодог нь ажиглагдаж байсан... Энэ бүхнийг миний бие олон олон хүний санаа сэтгэгдэл, бодол, амдьралынх нь түүхээс үүдэн мэдэрсэн билээ...
Фриймэн тэр дээр ёстой гуц оо...
40. Энгийн үг | 2009-09-08 23:50:13
enuugeer surhii yum bolood ungurchee
41. amanjinka | 2009-09-09 03:05:23
п мардай энхмэнд гэсэн үгээ хө



луза дүү ав ав яадын хэ хэ



п мардай болноо


оогий сайн эхнэр болох байхаа


фарфуме найзын нас явааал бна даа хэ хэ
42. amanjinka | 2009-09-09 03:07:57
гэндэн оогий хоёр учираа ололцоцгоо хэ хэ



фрее ман бялзуух хоёр санал хүсэлт хариултаа өөрсдөдөө тавиад өөрсдөө хариулсанд тооцов хэ хэ бялзуух



агаан дүү энүүгээр нэг ийм юм болоод өнгөрлөө дөө хэ хэ зүгээр биз дээ
43. Энгийн үг | 2009-09-09 03:19:36
zugeeree hehe
44. amanjinka | 2009-09-09 03:34:13
аан за ашгүй хэ хэ
45. Энгийн үг | 2009-09-09 03:36:44
amanji ahaa minii french helnii blogt suragch boloh hun bna uu suraglaj bgaarai bi burtgej bgaamaa hehe teed 10 ntr bolchuul blogoo hutulye gej bodood yag surya gsn hun bvuul french.bblog.mn ruu or gej heleerei kkkk
46. amanjinka | 2009-09-09 03:46:50
за агааан тийм хүн тааруул чихдэээд аваад очинооо хэ хэ
47. Энгийн үг | 2009-09-09 03:47:52
za bayarlalaa hehe
48. leo | 2009-09-09 04:12:15
shuniin mend manaihaan

gesnees darga amaan 2 uneheer ajilsag yumaa he he
49. amanjinka | 2009-09-09 04:25:28
дүү зүгээр дээ хэ хэ

лео хөөе мэндүү анд аа хаагуур яваад ажил хийдүүүлээд бна айн чи
50. leo | 2009-09-09 04:34:11
mendee mend kkkkk oird blogspotoor jaal teneed zav garahgui iin kkkkkk gesnees 3d MAX aytaihan ajillachihaar hnaas tataj bolohiig medehgui biz oldoggu ee
51. Mr Duracell | 2009-09-09 04:39:24
tnx for comment. Bi nuguu butelgui nuhur bna
52. amanjinka | 2009-09-09 04:45:34
ааанхаа.лео анд нь олвол хэлье тэгэх үү хө


мр дураселл зүгээр дээ бүх юм сайхан болно ш дээ
53. Монгол Зон | 2009-09-09 04:50:24
hoorhon bichleg baina sh dee, man bichsen yum uu?
54. Ангараг | 2009-09-09 05:34:00
Пяяяяххх, чи чинү ийгэж бас үргэлжилсэн үгээр хүүрнэдэг байсымоо..?

Сайноо, юүтай?
55. Parfume | 2009-09-09 21:51:27
Вахаха, харин тийн яваад байгаа золиг байсан байна. Тээхникийн сааталд үес үесхэн ороол байшүү
56. ooolhonooo | 2009-09-09 21:56:37
eniiig amidradaa mordlog bolgonooo gees
57. bolorka83 | 2009-09-09 22:14:46
unshlaa
58. Rush | 2009-09-09 22:44:26
Mongol ulsiin yoronhiilogch asan Bagabandi mon uu????
59. amanjinka | 2009-09-11 04:22:47
hereg boloh boluuu bugdeerend ni bayarlalaa
60. Agai | 2009-09-11 04:29:46
намайг зарим нь аврал гэхэд зарим нь гай гэх байх,,сайн нөхөр бэлэглэх тэнгэр бурхандаа баярланаа
61. zochin (зочин) | 2009-10-16 05:53:02
yostoi goy bichleg.. buur setgel sergechihleeee.. ene bolomjiig ashiglaad .. gess, ar mgldoo suugaaa hairt nohortoo hairtai shuu..za za daliisan.. Neeree tegj baigaad sain nohriin tuhai bichleg oruuluul manai huniig bicheerei kkk.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.

.